Дэвтрийн заавар
Товчны нэр тоочсон жагсаалт биш. Ажлын өдрийн дарааллаар ангилсан, зөвхөн дэлгэц хараад мэдэхгүй зүйлс — богинохон, ихэнх нь зургаар.
Нэг удаа тохируулах
Дансаа нээж, тоонуудаа бич. Дараа нь энэ хоёр хэсэг рүү бараг эргэж орохгүй.
Эхлэл
Гурван хуудас бие биенээ тэжээдэг. Энэ л Дэвтрийн бүтэц.
Зурсан шугам, тэмдэглэл, стратеги гурав дансанд хадгалагддаг тул аль ч төхөөрөмж дээр нэвтэрвэл дагаж ирнэ.
- Бүртгүүлж нэвтэр.
- Тохиргоо дээр арилжааны данс нэмж, эхний үлдэгдлээ бич. Лот энэ үлдэгдлээс бодогдоно.
- Стратеги дээр хоёр зүйл бич: ямар баталгаа бүрдвэл ордгоо, нэг арилжаанд балансынхаа хэдэн хувийг эрсдүүлэхээ.
- Зах зээл дээр чартаа нээ, түүний дээд мөрөн дэх Жагсаалт товчийг дарж жагсаалтаа дүүрг, дараа нь шалтгаанаа Тэмдэглэл рүү тэр дор нь бич.
| Хуудас | Юунд зориулагдсан |
|---|---|
| Самбар/sambar | Өнөөдрийн байдал: товч тоонууд, нээлттэй байрлал, анхааруулга. |
| Зах зээл/zah-zeel | Чарт, зурах хэрэгсэл, дээд мөрөнд нь Байрлал, Мэдээ, Жагсаалт гэсэн гурван товч. |
| Мэдээ/medee | Эдийн засгийн хуанли ба зах зээлийг юу хөдөлгөдгийн тайлбар. |
| Тэмдэглэл/temdeglel | Арилжаагаа бичих газар. Календарь эсвэл жагсаалтаар харна. |
| Стратеги/strategi | Төлөвлөгөөгөө бичиж, тоологддог checklist болгож хувиргах. |
| Статистик/statistik | Тэмдэглэлээс гарсан бүх тоо: R, win rate, цаг, session, стратеги. |
| Хэрэгсэл/heregsel | Хөрвүүлэлт, байрлалын хэмжээ, төлөвлөлтийн тооцоолуурууд. |
| Заавар/hicheel | Энэ хуудас. |
| Тохиргоо/tohirgoo | Данс, эрсдэлийн хязгаар, өгөгдөл оруулах, гаргах. |
Аль ч хуудаснаас Ctrl + K (Mac дээр ⌘ + K): хуудас, хэрэглүүр, зурах хэрэгсэл, өнгө, хэл. Хоёр хэл дээр зэрэг хайдаг, бүтэн үг шаарддаггүй. Өөр хуудсан дээр байхад зурах хэрэгсэл сонговол Зах зээл нээгдээд тэр хэрэгсэл бэлэн болно.
Тохиргоо
Нэг удаа бөглөөд мартах хэсэг. Эрсдэлийн хувь энд байхаа больсон — стратеги дээрээ бичнэ.
- Арилжааны данс
- Найм хүртэл, арилжаа бүр аль данснаас хийснээ тэмдэглэнэ. Эхний үлдэгдэл нь лот бодох суурь. Данс устгасан ч арилжаанууд нь үлдэнэ.
- Дансны хэмжээ
- Данс хэсэгт бичсэн эхний үлдэгдэл дээр тухайн дансны ашиг, алдагдал нэмэгдэнэ. Чарт дээрх лот энэ тооноос бодогдоно — Тохиргоонд тусдаа талбар байхаа больсон.
- Дүн нуух
- Зөвхөн харагдацын тохиргоо: мөнгөн дүн •••• болно, хувь ба R хэвээрээ. Дансанд биш, төхөөрөмж дээр хадгалагдана.
- CSV
- Оруулахад symbol, side, qty, entry_price, opened_at багана хэрэгтэй. MetaTrader-ийн нэршил (volume, sl, tp, open_time) бас танигдана.
- Хуваалцах холбоос
- Зөвхөн уншихад. Шинийг үүсгэвэл хуучин нь ажиллахаа болино.
MetaTrader-тэй холбох гурван зам
- Нөөцлөлт ба шилжүүлэг
- Дэвтэр ↔ CSV файл. Нөөц хувь авах, Excel дээр шинжлэх, түүхээ зөөхөд. Хүссэн үедээ, хэдэн ч удаа.
- MetaTrader холболт
- EA + токен. Одооноос хойшхи арилжаа бүр өөрөө тэмдэглэлд орж ирнэ; EA зөвхөн уншина, ордер илгээхгүй. Нэг удаа тохируулаад мартана.
- Түүх оруулах
- History-гийн HTML тайлан. Өнгөрсөн хаагдсан позицуудыг нэг удаа татна. EA ч, токен ч хэрэггүй.
Автомат холболт (EA) тохируулах
- Тохиргоо → MetaTrader холболт хэсэгт «Түлхүүр үүсгэх» дар. Токен ганц удаа харагдана — шууд хуулж ав.
- Сайтаас devter-sync EA-г татаад MT5-ын File → Open Data Folder → MQL5/Experts хавтаст хий.
- MT5-ын Tools → Options → Expert Advisors дотор Allow WebRequest-ийг асааж, devterfx.mn хаягийг нэм.
- EA-г чарт дээрээ ажиллуулж Token талбарт токеноо тавь. Холбогдмогц энэ хэсэгт «Холбогдсон» гэж гарна.
MetaTrader-ийн тайлан оруулах
- MetaTrader дотор: History таб, хугацаагаа сонгоод хүснэгт дээр баруун товч, Report, HTML болгож хадгал. MT4, MT5 хоёул. Зөвхөн .html эсвэл .htm.
- Файл сонгохоосоо өмнө брокерийн серверийн цагийн бүсээ заа: буруу бүс арилжааг буруу өдөр, буруу session рүү шилжүүлнэ. XM-ийн тайланд XM сонголтыг үлдээ.
- Урьдчилан харах алхам хэдийг уншсан, хэд нь шинийг хэлнэ. Давхардлыг тикетээр таньдаг тул давхцсан хугацаа аюулгүй.
Аль нь хэзээ: шинээр ирсэн бол эхлээд Түүх оруулах-аар өнгөрснөө тат, дараа нь EA-гаар ирээдүйгээ автоматжуул, Нөөцлөлт-өөр үе үе нөөц хувь ав. Гурвуулаа нэг тэмдэглэл рүү нийлдэг тул давхардахгүй.
Зах зээлийг унших
Чарт, зурах хэрэгсэл, хуанли — юу болж байгааг харах хэсэг.
Чарт
Хэрэглүүрийг брокерийн адилаар лотоор хэмжинэ.
| Хэрэглүүр | Тикер | 1 нэгж хэмжээ |
|---|---|---|
| Алт | XAU | 1 лот = 100 унц |
| Мөнгө | XAG | 1 лот = 5,000 унц |
| Евро / доллар | EURUSD | 1 лот = 100,000 нэгж |
| Фунт / доллар | GBPUSD | 1 лот = 100,000 нэгж |
| Доллар / иен | USDJPY | 1 лот = 100,000 нэгж |
| Австрали доллар | AUDUSD | 1 лот = 100,000 нэгж |
| Доллар / канад доллар | USDCAD | 1 лот = 100,000 нэгж |
- Чартын зүүн доод буланд буй цаг
- Одоо зурагдаж байгаа лаа хаагдах хүртэлх хугацаа. 1 цагаас дээш хугацааны лаанд (4 цаг, өдөр, 7 хоног, сар) байхгүй.
- Чартын дээд мөрийн эрсдэлийн хэсэг
- Үлдэгдэл, одоо эрсдэлд байгаа дүн, нээлттэй байрлалын өнөөгийн үр дүн. Байрлал товчны цаана буй дансны сонголтоор хязгаарлагдана. Утасны дэлгэц дээр энэ хэсэг өөрөө ч тэнд байдаг.
- Зургаар авах
- Чартыг зурсан зүйлтэй нь хамт аваад шууд шинэ тэмдэглэлд хавсаргана.
Зурах хэрэгсэл
Чартын зүүн ирмэгийн зургаан бүлэг, ба зурсан зүйлийн чинь хойд төрөл.
| Бүлэг | Дотор нь | Тоо |
|---|---|---|
| LinesШугам | Lines · Channels · Pitchforks | 19 |
| FibonacciФибоначчи | Fibonacci · Gann | 6 |
| PatternsХэв маяг | Chart patterns · Elliott waves · Cycles | 11 |
| Forecasting and measurementТаамаг ба хэмжилт | Forecasting · Measurers · Volume based · Other | 10 |
| ShapesДүрс | Brushes · Arrows · Shapes | 16 |
| TextБичвэр | Text and notes | 6 |
| Товчлол | Хэрэгсэл |
|---|---|
| Alt+T | TrendlineТренд шугам |
| Alt+C | Cross lineЗагалмай шугам |
| Alt+H | Horizontal lineХэвтээ шугам |
| Alt+J | Horizontal rayХэвтээ туяа |
| Alt+V | Vertical lineБосоо шугам |
| Alt+F | Fib retracementФиб буцалт |
| Alt+R | RectangleТэгш өнцөгт |
- Соронз
- Анхнаасаа асаалттай: цэг ойролцоох лааны дээд, доод рүү наалдана, гэхдээ зориуд дунд нь тавьсныг хөндөхгүй.
- Fibonacci
- Зурсныхаа дараа давхар дар: 24 харьцаа, өнгө, шошго. Бүлгийн цэсний доод мөр нь шинэ Fibonacci бүрийн эхлэх цэг.
Бичвэрийн бүлгийн зургаан хэрэгсэл — Text, Note, Annotation, Tag, Price label, Price line — тавимагц бичих цонх нээгдэнэ. Enter дарж бичнэ, давхар товшиж засна, Болих дарвал дөнгөж тавьсан хоосон тэмдэг чарт дээр үлдэхгүй.
Хадгалах товч байхгүй — өөрчлөгдөх бүрд чарт өөрөө бичдэг. Цэг бүр цаг ба үнээр хадгалагддаг тул нэг цагийн чарт дээр зурсан түвшин өдрийн чарт дээр яг тэр үнэ дээрээ байна. Хэрэглүүр бүр өөрийн зурсан зүйлтэй.
Мөрөнд 16 хүртэл хэрэгсэл. Одыг дахин дарж, эсвэл мөрөн дэх товчийг хулганы дунд товчоор дарж хасна. Жагсаалт дансанд хадгалагддаг тул өөр төхөөрөмж дээр ч дагаж очно.
Мэдээ
Хуанли бүхнийг жагсаана. Дэвтэр чиний хараад байгаа хослолд хамаатайг нь салгаж өгнө.
- Мэдээ товч
- Зах зээл хуудсанд чартын дээд мөрийн Мэдээ товчийг нээвэл гарчиг ба хэдэн цагийн дараа гарахыг л харуулна. Дэлгэрэнгүй дарвал улс, зэрэг, яг цаг, шалтгаан доор нь нээгдэнэ.
- Яагаад энэ мөр вэ
- Хоёр шалтгааны аль нэг: гараар бичсэн холбоос эсвэл хослолын валютын өндөр нөлөөтэй тоо. Шинэ Зеландын шийдвэр алтны чарт дээр гарахгүй.
- Гарсны дараа
- Гарсан мэдээ хагас цаг жагсаалтад үлдэнэ: байрлал барьж байгаа хүнд яг тэр хагас цаг хамгийн чухал.
- Валютын шүүлт
- Мэдээ хуудсан дээрх сонголт зөвхөн энэ хөтөч дээр үлдэнэ, дансанд биш.
Шийдэх
Орох уу, үгүй юу, хэдээр орох вэ. Гурвуулаа дүрмээс гарна — агшны сэтгэлээс биш.
Стратеги
Тайван байхдаа бичсэн дүрэм — гар чичирч байх агшинд зориулж.
Хэрхэн бүтээх вэ
- Стратеги хуудсан дээр шинэ стратеги үүсгээд нэр өг.
- Зах зээлийн нөхцлүүдээ бич — эдгээр нь бүгд биелэхгүй бол өнөөдөр чиний өдөр биш.
- Setup-ийнхаа шалгуурыг мөр мөрөөр бичиж, орох босгоо тогтоо (жишээ нь 5 шалгуураас 4 нь).
- Нэг арилжаанд эрсдэлд оруулах хувиа бичээд хадгал — архивлаагүй стратеги бүр чарт дээр Жагсаалт болж гарна.
- Хоёр жагсаалт
- Зах зээлийн нөхцөл ба setup тусдаа. Эхнийх нь бүгд биелэх ёстой; хоёр дахь нь босготой.
- Босго
- Setup жагсаалтын хэд нь бүрдсэн байх ёстой вэ — зургаагаас дөрөв гэх мэт. Зах зээлийн нөхцөлд босго байхгүй, бүгд заавал.
- Эрсдэлийн хувь
- Стратеги дээр бичигдэнэ, Тохиргоо дээр биш. Туршсан breakout 1%, эргэлт 0.25% — нэг данс, хоёр дүрэм.
- Загвар
- Хэрэглүүр, session, timeframe, зогсоол, зорилтот — бэлэн маягтаар. Загвар ашигласан ч нөхцлийн мөр нэмж болно.
- Хуучин арилжаа
- Арилжаа бүр бүртгэгдэх үеийнхээ босго, жагсаалтын уртыг өөртөө хадгалдаг тул дүрмээ өөрчилсөн ч дахин шүүгдэхгүй.
- Устгах уу, архивлах уу
- Архивла. Устгасан ч арилжаанууд үлдэнэ, гэхдээ статистик дээр нэргүй болно.
Хэрхэн ашиглах вэ
Арилжаа хийхийнхээ өмнө Зах зээл дээрх Жагсаалт товчийг нээ: стратегийн чинь шалгуурууд нэг бүрчлэн гарч ирнэ. Хангалттай нь биелэхэд товчны хажууд ногоон гэрэл асна — энэ бол «Болно» гэсэн үг. Тэмдэглэлдээ арилжаагаа setup-аар нь тэмдэглэвэл Статистик стратеги бүрийн үр дүнг тусад нь харуулна.
Баталгааны жагсаалт
Хоёр шат. Зах зээл нь тохироогүй байхад setup хайх нь дэмий.
Эхлээд зах зээлийн нөхцлийн жагсаалт. Бүх мөр нь тэмдэглэгдэх хүртэл доорх setup жагсаалт цоожтой — товшиж ч болохгүй. Бүгд биелмэгц setup нээгдэж, босгоо давбал жагсаалт чинь ногоон болж "Болно" гэж хэлнэ.
- Тэмдэглэсэн зүйл
- Чарт дээр тэмдэглэснээ Тэмдэглэл рүү дагаж очно, дахин тэмдэглэх шаардлагагүй.
- Төлөвлөгөө харах
- Жагсаалтын дээрх мөрийг дарвал тухайн стратегийн эрсдэл, хэрэглүүр, session, зогсоолын дүрэм нээгдэнэ.
Хэмжээ
Лотыг чи сонгодоггүй. Дүрэм, баланс, зогсоол гурав нь бодож гаргана.
Стратегийн эрсдэлийн хувь × сонгосон дансны үлдэгдэл = алдаж болох мөнгө. Түүнийг зогсоол хүртэлх зайд хуваавал лот гарна. Данс солиход, стратеги солиход тоо тэр дор нь өөрчлөгдөнө.
- Аль баланс вэ
- Зах зээл хуудсан дээр сонгосон арилжааны данс. Ингэснээр ижил setup бодит данс, prop данс хоёр дээр өөр хэмжээтэй гарна.
- Чарт дээрх хайрцаг
- Long, short байрлалын хэрэгслээр зурна. Хайрцаг дээр лот, алдагдах дүн бичигдэнэ; зогсоолоо чирэхэд тоо дагаж өөрчлөгдөнө. Чирэлгүйгээр орох, stop, target гурвыг гараар бичиж болно — хайрцаг дээр давхар товшвол гурван талбар гарч ирнэ.
- Баталгаажуулах карт
- Хайрцаг зурмагц Байрлал товч өөрөө нээгдэж, карт тэнд гарч ирнэ. Хоёулаа нэг тоо харуулна — хэрэв зөрвөл алдаа. Орох, stop, target гурвыг карт дээр шууд засвал чарт дээрх хайрцаг тэр дор нь дагаж хөдөлнө. Карт дээрээс шууд тэмдэглэл болгож бичнэ.
- Break-even
- Алдагдалтай явж байгаа байрлалыг break-even болгохоос татгалзана. Тэр агшинд зогсоолыг орох үнэ рүү нь татах нь эрсдэлээ хасахгүй, харин нэмнэ.
Бичих
Дараагийн хэсгийн бүх тоо энэ нэг маягтаас гарна.
Тэмдэглэл
Статистик гэдэг бол энд бичсэн зүйлийн нийлбэр.
- Заавал бөглөх
- Зөвхөн хэмжээ ба орох үнэ, хоёул тэгээс их.
- Гарах үнэ
- Арилжааг хаасан эсэхийг энэ шийднэ. Хоосон орхивол нээлттэй хэвээр, одоогийн ханшаар үнэлэгдэнэ.
- "Дэлгэрэнгүй нэмэх"
- Статистик юунаас бүтдэг талбарууд энэ товчны цаана: стратеги, setup, session, сэтгэл хөдлөл, шошго, тэмдэглэл, зураг.
- Session
- Гараар сонгоно: маягтад бичсэн цагаас session өөрөө тодорхойлогддоггүй. MetaTrader-ийн тайлангаар орж ирсэн арилжаа нээсэн цагаасаа авна.
- Сэтгэл хөдлөл
- Арван таваас гурав хүртэл; дөрөв дэх нь хамгийн эртнийхийг халаана. Ногоон хоёр нь байх ёстой төлөв.
- Чартын зураг
- Маягт нээлттэй байхад хаанаас ч Ctrl + V дарж буулгана. Арилжаанд нэг зураг.
- Данс сонгох
- Толгой хэсгийнх нь календарь, Risk Guard хамт бүтэн хуудсыг тэр дансаар хязгаарлана.
- Тайван
- Итгэлтэй
- Айдас
- Шунал
- Өшөө авалт
- Хоцрох айдас
- Яарсан
- Эргэлзсэн
- Хэт итгэлтэй
- Уурласан
- Дүрэм зөрчсөн
- Ядарсан
- Уйдсан
- Анхаарал сарнисан
- Хөөрсөн
Календарь дээр долоо хоног бүр тоймоо бичих товчтой бөгөөд тойм нь арилжааны тэмдэглэлээс тусдаа хадгалагддаг. Жагсаалтын харагдацын хайлт ү/у ба ө/о хоёрыг ялгахгүй.
Эргэж харах
Өөрийн өгөгдөл дүрмээ шалгана. Энэ л Дэвтэр байгаагийн учир.
Статистик
Бүх зүйл тоологдоно. Гэхдээ бүх тоо тэнцүү жинтэй биш.
Арилжааны үр дүнг өөрийнх нь эрсдэлд хуваасан тоо. Ингэснээр 0.2 лот алт, 1 лот EURUSD хоёр харьцуулагдана.
- Юу тоологдох вэ
- Бараг бүх тоо зөвхөн хаагдсан арилжаан дээр. Гарах үнэгүй бол үр дүн ч алга.
- Profit factor ∞
- Алдагдал огт байхгүй гэсэн үг. Гайхамшигт тоо биш, хуваах юм алга.
- Төлөвлөсөн ба бодит R
- "Стоп зөрчсөн" мөр нь хуудасны хамгийн үнэтэй мөр: тэр нь ур чадвар биш, зуршил.
- Цагийн дулааны зураг
- Орсон цагаа бичээгүй арилжаа энд ордоггүй: цаг нь маягтын цагийн талбараас эсвэл MetaTrader-ийн тайлангаас ирнэ. 30 арилжаанаас доош бол гарч ирэхгүй.
- Хуваалцах карт
- Мөнгөн дүн огт байхгүй, зөвхөн харьцаа ба R.
Хоёр бүлгийг харьцуулахад тал бүр дээр таван арилжаа хэрэгтэй, хоёр газарт арав; босго давахгүй харьцуулалт өнгө авахгүй. Эхний сард цэвэр үр дүн, календарийн хэлбэр, сахилга батын оноо, зогсоолоо баримталсан эсэх дөрөв л утгатай.
Өдрийн хэмнэл
Бүгдийг нийлүүлсэн ажлын дараалал.
- Өглөө: Самбар дээр хаана байгаагаа, Мэдээ дээр өнөөдөр юу гарахыг хар.
- Орохын өмнө: зах зээлийн нөхцлөө шалга, дараа нь setup-аа. Хоёулаа биелэхгүй бол арилжаа байхгүй.
- Дараа нь шууд: шалтгаан, сэтгэл хөдлөл, төлөвлөгөө баримталсан эсэх.
- Долоо хоног бүр тойм, сард нэг удаа Статистик хуудсыг бүтнээр нь унш.
Үр дүнтэй хэрэглээ
Хэсэг бүр нэг нэгээрээ ч хэрэгтэй, гэхдээ жинхэнэ үр дүн тойргоо бүтэн гүйлгэхэд гарна.
Дэвтрийг ингэж ашигла
Долоо хоногийн дотор хэвшчихдэг зургаан алхам.
- Эхлээд Стратеги хуудсан дээр дүрмээ бичиж хадгал. Дүрэмгүй арилжаа бол тэмдэглэж болохгүй таамаг.
- Тохиргооны MetaTrader холболтыг нэг удаа хийчих — арилжаа бүр чинь өөрөө тэмдэглэлд орж, гараар юу ч бичихгүй болно.
- Арилжаа бүрийн өмнө Зах зээл дээр Жагсаалтаа нээж стратегийнхаа шүүлтүүрээр шалга. Гэрэл ногоон биш бол орохгүй.
- Хаагдсан арилжаа бүр дээр сэтгэл хөдлөл, сахилгаа хоёроо үнэнчээр тэмдэглэ — Статистик чинь энэ хоёрын үнэнч байдлын хэрээр л хэрэгтэй.
- Долоо хоног бүр Статистик хуудсаа нэг удаа уншиж, хамгийн муу цаг, хослол, setup-аа ол. Дараагийн долоо хоногт тэр нэгийг л зас.
- Шинэ санаагаа шууд данс дээрээ бүү турш — Backtest дээр (Enlightened цолтой үед) түүхэн ханшаар эхлээд батал.
Энэ заавар Дэвтэр хэрхэн ажилладгийг л хэлнэ. Юу авах, хэзээ орох нь чиний шийдвэр.
Дээш буцах